solongonews
Ши Жиньпин дарга Дэлхийн хамтын хөгжлийн үйл ажиллагааны форумд захидал илгээв
2023-07-10 17:21
Дарга Ши Жиньпин Дэлхийн хамтын хөгжлийн үйл ажиллагааны форумд захидал илгээв

   Ши Жиньпин дарга 07-р сарын 10-ны өдөр "Дэлхийн хамтын хөгжлийн үйл ажиллагааны форум"-ын дээд түвшний анхны хуралд баяр хүргэж захидал илгээв.

Дарга Ши Жиньпин:

- Дэлхий ертөнц зуун жилийн томоохон өөрчлөлттэй тулгарч, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, дэлхийн хөгжлийн хөтөлбөр сорилттой тулгарч байна. Хамтын ажиллагааны талаар зөвшилцөлд хүрч, хамтын хөгжлийг ахиулах үүднээс НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг түргэсгэхийн тулд миний бие дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлэв. Бүх талуудын хамтын хүчин чармайлтаар дэлхийн хөгжлийн санаачилгын хамтын ажиллагаа эхнээсээ амжилтад хүрч, хөгжиж буй улс орон үр шимийг нь хүртэж байгаад баяртай байна гэж хэллээ.

Ши Жиньпин дарга мөн:

- Хятад улс дэлхийн хөгжлийн хамтын ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхийн хөгжлийн санаачилгыг үргэлжлүүлэн гүнзгий, тууштай ахиулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж илэрхийлэв.

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл