solongonews
Хятадын эмэгтэйчүүдийн XII хурал болов
2018-10-30 17:11
Хятадын эмэгтэйчүүдийн XII хурал болов

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын эмэгтэйчүүдийн XII хурал 30-ны үдээс өмнө Ардын Их Хурлын Ордонд нээлтээ хийжээ. Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Хань Жэн нарын зэрэг нам төрийн удирдагчид хуралд оролцон баяр хүргэжээ. Хятадын олон салбарын эмэгтэйчүүдийн 1637 төлөөлөгч болон Хонконг, Макаогийн онцгой бүсээс онц урьсан 79 төлөөлөгч хуралд оролцсон байна.

Жао Лэжи ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс “Шинэ цаг эрин дэх эмэгтэйчүүдийн үзэсгэлэнт сайхан хуудсыг нээе” сэдвээр үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ажлын талаар хэлсэн чухал үг яриа нь шинэ цаг эрин дэх эмэгтэйчүүдийн үйл хэрэг, эмэгтэйчүүдийн холбооны ажилд баримтлах үндэс болсон байна. ХКН-ын XIX их хурлын дэвшүүлсэн аугаа их зураг төлөвлөгөөг биелүүлэхэд эмэгтэйчүүдийг оролцуулсан нийт Хятадын эгч ахан дүүс хамтаар чармайх хэрэгтэй. Нийт эмэгтэйчүүд үзэл санаа итгэл бишрэлээ бататгаж, Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг хэрэгжүүлэгч байж, шинэ цаг эринд гавиа байгуулж, аугаа үйлсийн бүтээн байгуулалтыг хийж, шинэ дүр төрхөө харуулж, боловсон үйлсийг санаачлагч байж, “хос 100 жил”-ийн тэмцлийн харалтыг биелүүлж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө нэн их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Хурлаар “Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дүрэм”-д өөрчлөлт оруулсан төслийг бичгээр тарааж, төлөөлөгчдөөр хянан хэлэлцүүлэхээр байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл