solongonews
Дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Макронтой утсаар ярив.
2023-11-21 10:52
Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 20-ны үдээс хойш Францын ерөнхийлөгч Макронтой утсаар ярив.

        Ши Жиньпин дарга хэлэхдээ:

      - Ноён ерөнхийлөгч та энэ оны 4-р сард Хятадад амжилттай айлчилсанаас хойш Хятад, Францын бүх түвшний харилцаа түргэн сэргэж, олон салбарын хамтын ажиллагаа бодитоор ахиж, олон амжилтад хүрсэн юм. 2024 онд бид хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэнэ. Хоёр тал түүхийн найрсаг сайн харилцааг сайтар уламжилж, дипломат харилцаа тогтоосон анхны зорилгоо тууштай баримталж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлж, Хятад Францын харилцааг ахиулан шинэ шатанд гаргах ёстой. Хятад улс Францтай дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, Хятад Францын нийгэм соёлын дээд түвшний харилцааны механизмын шинэ хурлыг амжилттай зохион байгуулж, боловсрол, соёл, шинжлэх ухааны судалгаа болон бусад салбарын хамтын ажиллагааг ахиулан шинэ ахиц дэвшил гаргаж, хоёр ард түмний найрсаг харилцааг дэмжихэд бэлэн байна. "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний III чуулга уулзалт болон Хятадын олон улсын импортын 6-р яармагт Франц идэвхтэй оролцсон явдлыг Хятад улс сайшааж байна. Хятадын зах зээлд Францын бараа бүтээгдэхүүн олноор нэвтэрч байгаад Хятад улс баяртай байна, Францын нэн олон компани Хятадад хөрөнгө оруулахыг сайшааж байна. Хятадын компаниуд Францад хөрөнгө оруулахад, Франц улс шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчин бүрдүүлэн өгөхийг хүсэж байна. Хятад улс Францтай НҮБ зэрэг олон талт байгууллагуудын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Хятад, Европ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байна, эмх замбараагүй үймээн самуунтай өнөөгийн ертөнцтэй нүүр тулж буй Хятад, Европ хоёр харилцан ашигтай хамтын ажиллагааны түнш хэвээр байх ёстой. Хятад Европын харилцааны нааштай хөгжлийг ахиулахад Франц улс бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.

        Макрон ерөнхийлөгч хэлэхдээ:

      - Энэ оны 04-р сард Хятадад амжилттай айлчилсан минь надад шинэ дурсамжууд байсаар байна. Сүүлийн үед хоёр орны солилцоо, яриа хэлэлцээ бүх түвшинд болсонд сэтгэл хангалуун байна.Олон улсын өнөөгийн нөхцөлд Франц, Хятадын хувьд стратегийн харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалах нь маш чухал ач холбогдолтой.Франц улс ирэх онд Франц, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг Хятад улстай өндөр түвшний солилцоог бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, нисэх хүчний болон ард түмний харилцааны салбарт солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломж болгон авахад бэлэн байна.

     Хоёр орны төрийн тэргүүн Палестин-Израилийн мөргөлдөөний талаар санал солилцов. Хоёр тал бас хамтаар анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар харилцаа холбоогоо хэвээр үргэлжлүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулахаар тохиролцов.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл