Ажлын тайланд олон улс болон улсын дотоодын хөгжлийн хэлбэрийг задалж, өнгөрсөн таван жилийн ажил болон хөгжил өөрчлөлтийг дүгнэж, Хятадын онцлогтой социализмын байгуулал шинэ эрин үед орсон, Хятадын нийгмийн гол зөрчил нь ард түмний өдөр тутмын амьдралын хэрэглээ шаардлага болон тэнцвэргүй хөгжил хоорондын зөрчил болсон зэрэг улс төрийн дүгнэлт хийж, шинэ эрин үе дэх ХКН-ын түүхэн үүрэг зорилгыг тайлбарлаж, дарга Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын түүхэн байр суурийг тодорхойлж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмын байгууллыг баримтлан хөгжүүлэх үндсэн төлөвлөлтийг дурдаж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахыг тогтоож, социализмын байгууллын орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ зорилтыг эхлүүлж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмын байгуулал болон Намын байгуулалтыг түлхүү ахиулах зэрэг асуудлуудыг хөндөж зохицуулалт хийжээ.
Хурлаар XVIII сонгуулийн ХКН-ын Төв хорооны ажлын тайлангийн шийдвэрийг баталж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмын агуу их ялалтыг байгуулах тухай тайлбарлаж, Нам болон улсын ажил хэргийн хөгжлийн замыг тодорхойлсон нь Нам болон ард түмний оюун ухааны содон бүтээл, Намаас ард түмнийг удирдан шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмын байгууллын улс төрийн тунхаг болон хөтөлбөрийг баримтлан хөгжүүлэх нь Марксийн үзэл санааны хөтөлбөрийн чанартай тулгуур бичиг болно.
