
Хурлыг Өвөр Монголын Умардын үндэстний соёлын өвийн судлах газар, Өвөр Монголын Чингис хааны сурвалж бичгийн музей, Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн үндэстний урлаг судлах газраас санаачлан зохион байгуулсан байна.
Хурлын үеэр эрдэмтэн мэргэд Ши Жиньпин даргын социалист соёлын цэцэглэн хөгжлийн өгүүллээр удирдамж болгон, соёлын аж үйлдвэр ба соёлын аж үйлдвэрлэлийн хөгжилд суурилан, Чингис хааны найман шаргын соёлын байрлал, соёлын агуулга, найман шарга болон монгол морины зориг, найман шаргын зураг төсөл, үйлдвэрлэл, борлуулалтын талаар судлан ярилцав.

Чингис хааны найман шарга монголчуудын сэтгэлд маш өндөр байр суурьтай бөгөөд монгол үндэстний үзэл санаа соёл эв нэгдлийн бэлгэдэл болж байгаа юм. Монгол үндэстний соёл урлагийн хөгжлийг даган найман шаргын зураг бүтээл соёлын бүтээгдэхүүн ч улмаар хүмүүсийн анхаарал сонирхолд хүрч байна. Энэ нь үндэстний соёлоо цаашид хөгжүүлэх, Чингис хааны соёлыг уламжлан хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм.
