solongonews
Ши Жиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа
2023-10-19 16:45
Дарга Ши Жиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа

    Өнөөдөр 19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа. 

Ши Жиньпин дарга:

- Жилийн дараа хуучин найзтайгаа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Мөн таныг дээд хэмжээний уулзалтад оролцож байгаад маш баяртай байна. Өнгөрсөн оны 11 сард Хятад улсад хийсэн таны төрийн айлчлал маш амжилттай болсон. Хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллаж, хамтдаа хожих хувь заяаны нэгдмэл цогц байгуулах чиглэл тогтоож, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн юм. Хоёр тал сайн найз, сайн хөрш, сайн түншийн хувьд хамтдаа урагшилж, нөхцөл байдал ээдрээ будлиантай нөхцөлд ч хоёр орны харилцааны суурийг сайтар бататгаж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, шинэ эринд илүү их хөгжилд хүргэж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэж хэллээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл