solongonews
Дайнд амжилт гаргахад бэлэн байх хэрэгтэй
2017-11-04 22:12
Ши Жиньпин: дайнд амжилт гаргахад бэлэн байх хэрэгтэй.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын  дарга, цэргийн төв зөвлөлийн дарга, төв хорооны цэргийн зөвлөлийн дайныг нэгдэлтэй удирдах төвийн дарга Ши Жиньпин 3-нд төв хорооны цэргийн зөвлөлийн дайныг нэгдэлтэй удирдах төвийн ажил байдалтай танилцаж, төв хорооны цэргийн  шинэ зөвлөл XIX их хурлын үзэл баримтлалыг нухацтай хэрэгжүүлэн, бүх цэргийн  төрөл бүрийн ажлыг урагшлуулан, дайнд амжилт гаргахад бэлэн байх хэрэгтэйг онцлов.

Ши Жиньпин: шинэ эриний цэрэг армийг хүчирхэгжүүлэх намын зорилтыг биелүүлэн, ардын армийг дэлхийн тэргүүний арми болгон бүтээн байгуулахдаа  байлдаж чадах, дайнд амжилт гаргаж чадахын чухлыг онцолж, байлдахад бэлэн байх  хэрэгтэй бөгөөд байлдах чадавхаа дээшлүүлэх хэрэгтэй. Бүх цэрэг XIX их хурлын  үзэл баримтлалыг нухацтай суралцаж, цэрэг армийг хүчирхэгжүүлэх тухай намын шинэ эриний үзэл санааг гүнзгий суралцан тууштай хэрэгжүүлж, шинэ байдал дахь цэргийн стратегийн чиг шугам бодлогыг мөрдөж, үүрэг хариуцлага, өөрчлөлт шинэчлэлт,  ажлаа тууштай биелүүлэн, шинэ эриний дайнд бэлэн байх төдийгүй байлдах чадавхаа дээшлүүлж, хос зуун жилийн зорилтыг биелүүлэн, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхэд стратегийн тулгуур хангах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл