Дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Бээжин хотноо ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаадтай харилцах ажлын комиссын албаны дарга Ян Жечи НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериштэй уулзав.
Ян Жечи: - Ши Жиньпин дарга шинэ хэлбэрийн олон улсын харилцаа байгуулахыг дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах санаачилгаа системтэй тодорхойлсон юм. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг дэмжиж байгаа бөгөөд энэ нь “НҮБ-ын дүрэм”-ийн зорилго, зарчимтай нийцсэн алс холын бодит чухал ач холбогдолтой гэж үзэж байна. НҮБ идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Хятад улс шуурхай дэмжиж, НҮБ-тай хамтран олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж, эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөө хамтран зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Хятад улс НҮБ-ын үйл хэрэгт удирдах үүрэг гүйцэтгэж буйг Гуттериш сайшааж, хоёр талын хамтын ажиллагаа нь олон талт байдлыг хамгаалахад маш чухал гэж онцолжээ.
Хоёр тал харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал бодлоо солилцсон байна.
