ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 01-нд Кубын хувьсгал ялсны 60 жилийн ойг тохиолдуулж, Кубын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Раул Кастро, Кубын Төрийн зөвлөлийн дарга бөгөөд Сайд нарын хурлын дарга Диаз-Канель нарт баярын цахилгаан илгээж, ХКН, Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин Раул Кастрод илгээсэн баярын цахилгаандаа: Хоёр орны найрамдлын харилцааг бид их чухалчилдаг. Тантай хамтран хоёр орны харилцааг урагшлуулахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин Диаз-Канельд илгээсэн цахилгаандаа: Хоёр орны харилцааны шинэ эриний хөгжлийн төлөвлөгөөг бид хамтдаа гаргасан. Тантай хамтран зүтгэж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Мөн өдөр Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Диаз-Канельд баярын цахилгаан илгээж, Хятад, Куба харилцан ойлголцон дэмжиж, хоёр орны харилцаа бүх талаар хөгжиж байна. Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр Хятад, Кубын уламжлалт найрамдал улам бэхжихийг хүсэн ерөөе гэжээ.
