solongonews
Хятадын өөрчлөлтийг дөрвөн зүйлээр тайлбарлав
2018-10-23 19:42
Хятадын өөрчлөлтийг дөрвөн зүйлээр тайлбарлав.

2016 оны 09-р сарын 03-нд Жэжян мужийн Ханжөүд Их Хорийн худалдаа аж үйлдвэрийн дээд уулзалтын нээлтийн ёслол болж, Ши Жиньпин дарга нээлтийн ёслолд оролцож илтгэл тавьсан юм. Их Хорийн Ханжөүгийн дээд уулзалтад, Ши Жиньпин хуралд оролцсон улс орнуудын удирдагч, худалдаа, аж үйлдвэрийн зүтгэлтнүүдэд хандан, Хятад улсын өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн агуу их үйл явцыг бүх талаар тайлбарлаж, Хятадын өнгөрсөн, ирээдүйн тухай ярьж, Өөрчлөлтийг ахиулах тухай Хятад улсын байр суурийг дахин тодорхойлжээ. Өнөөдрөөс та бүхэнд "Ши Жиньпин учир утгыг тайлбарлах нь" цуврал нэвтрүүлгийн “Өөрчлөлт нээлт” дугаарын хоёр дахь хэсэг-“Ши Жиньпин Хятадын өөрчлөлтийг дөрвөн зүйлээр тайлбарласан тухай” хэсгээс хүргэе.

1978 оны 12-р сард хуралдсан XI удаагийн төв хорооны III бүгд хурлаас өөрчлөлт нээлтийн хөшгийг нээх үед, Хятадын хүн нэг бүрийн дундаж орлого 190 ам.доллар, хөдөө тосгоны ядуу хүн ам 770 сая байсан юм. 40 жилийн дараа Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болж, хүн нэг бүрийн дундаж орлого 8800 гаруй ам.долларт хүрч, 700 сая гаруй хүн ядуурлаас ангижирсан юм. Иймэрхүү “Хятадын гайхамшиг” Хятадын өөрчлөлт нээлтийн хөгжлийн амжилтыг дэлхий нийт өндрөөр үнэлсэн юм. Ши Жиньпин Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өөрчлөлтийг дараах дөрвөн зүйлээр тайлбарлажээ. Тэрээр хэлэхдээ:энэ бол дэвшлийг эрэлхийлэх үйл явц юм”. 1 тэрбум 300 сая гаруй хүн амтай их гүрнийг орчин үеийн болгоно гэдэг хүн төрөлхтний түүхэнд урьд байгаагүй жишээ юм. Хятад улс хөгжлийн өөрийн замаар замнахаар шийдсэн. Бид бусдын яваагүй замаар явж байгаа учраас их болгоомжтой хандаж, өөрчлөлт нээлтийг байнга гүнзгийрүүлэн, тасралтгүй эрэлхийлж, Хятадын онцлогтой социализмыг бэхжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Энэ бол үнэн бодитоор хичээн зүтгэсэн үйл явц юм. Бид эдийн засгийн бүтээн байгуулалтыг гол болгон цаг үетэйгээ зэрэгцэн урагшилж, зоригтой, шантаршгүй, цуцашгүй зоригоор хичээн зүтгэж, Хятадыг дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц, худалдааны хамгийн том зах зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын гурав дахь том улс болгон хөгжүүлж чадлаа.

Энэ бол хамтдаа баяжсан үйл явц. Ард түмнээ жаргалтай амьдруулахын төлөө хөгжиж, ард түмэндээ түшиглэн хөгжиж, хөгжлийнхөө үр дүнг ард түмэнтэйгээ хуваалцах нь Хятадын өөрчлөлт нээлт, социалист бүтээн байгуулалтын эрхэм зорилго юм. Өөрчлөлт нээлтээс хойш Хятадын 700 гаруй сая хүн ядуурлаас ангижирч, 1.3 тэрбум хүний амьжиргааны түвшин дээшилж, 10 жилийн хугацаанд бусад улс орны 100 жилийн хөгжлийн үйл явцыг биелүүлж чадлаа.

Энэ бол Хятад улс дэлхийг ойлгож, дэлхий Хятад улсыг таньсан үйл явц юм. Бид бие даасан энх тайванч гадаад бодлого хэрэгжүүлж, гадаадад нээлттэй байх стратегийг баримтлан, нээлттэй бүтээн байгуулалт хийж, бусад улс орны бүтээгдэхүүн, техникийг өргөн хэмжээнд импортолдог байснаас экспортлогч болон хөгжиж, олон улсын дэг журмыг илүү зүй зохистой болгохын төлөө идэвхтэй ажиллан, Хятадын гадаад ертөнцтэй харилцах харилцаа гүнзгийрч, дэлхийн улс орнуудтай анд нөхөд болжээ.

Ши Жиньпиний ярьсан “Хятадын хөгжлийн түүх” нэг зүйлийг бидэнд харуулсан нь: Хятадын өнөөдрийн хөгжил өөрчлөлт нээлтэд тулгуурласан, Хятадын маргаашийн хөгжил мөн л өөрчлөлт нээлтэд түшиглэх болно.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл