solongonews
“Бүс ба зам”-ыг улам сайн чансаатай хамтран бүтээн байгуулах болно
2023-05-17 16:26
05-р сарын 16-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Хятад-төв Азийн чуулга уулзалт удахгүй болно.

    Төв Ази нь “Бүс ба зам-ын анхалж дурдсан газрын хувьд сүүлийн арван жилд Хятад улс болон тус бүс нутгийн улс орнууд “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах талаар баялаг амжилт тогтоолоо. Удахгүй болох чуулга уулзалт нь энэ талаар ямар ач холбогдолтой болох тухай танилцуулаач” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариуллаа.

Тэрээр:

- 2013 оны 09-р сард Ши Жиньпин дарга Казахстанд айлчлахдаа “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг хамтран байгуулах санаачилгаа анхлан дэвшүүлсэн юм. Төв Азийн бүс нутаг нь “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах, дэд бүтцээр холбогдохын үлгэр жишээ бүс болсон юм. 10 жилийн турш Ши Жиньпин дарга төв Азийн таван орны удирдагчидтай нягт хэлхээ холбоотой ажиллаж, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах зураг төсөл, төлөвлөгөөг биечлэн удирдаж ирлээ. Хятад-төв Азийн чуулга уулзалт нь Хятад улс болон төв Азийн орнууд хамтдаа   “Бүс ба зам”-ыг чансаатай бүтээн байгуулах тухай нийтлэг ойлголтыг улам нягтруулах болно. Эртний торгоны замын гараа болсон Ши-ань хотод Хятад, төв Азийн орнуудын удирдагчид эртний замыг шинэ эрч хүчээр сэлбэж, Хятад-төв Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран бүтээн байгуулахад улам их үүрэг гүйцэтгэх болно гэсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл