Энэ сарын 22-нд Бээжин хотноо БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И БНСУ-ын ГХЯ-ны сайд Куан Хва Кантай хэлэлцээ хийв.
Ван И: БНХАУ, БНСУ ойр хөрш, хоёр улсын харилцааны хөгжил түүхийн болон цаг үеийн хандлагад зохицох ёстой бөгөөд энэ нь хоёр ард түмний хамтын хүсэл эрмэлзэл юм. Хоёр тал харилцан итгэлцэж, хүндэтгэсний үндсэн дээр БНХАУ, БНСУ-ын харилцаа зөв чиглэлээр тогтвортой хөгжихийг баталгаажуулах хэрэгтэй. Саяхан хоёр тал “Тhaad” системийн асуудлыг зохицуулах тухай үе шатны чанартай зарим нийтлэг ойлголтод хүрч, Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Ли Кэчян нар БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй тус тус уулзан, хоёр орны харилцааг сайжруулж, хөгжүүлэх чиг шугамыг тодорхой болгосон юм. БНСУ “Тhaad” системийг нэмж байршуулахгүй, АНУ-ын пуужингийн эсрэг системд орохгүй, БНСУ, АНУ, Японы гурван талын цэргийн эвслийг хөгжүүлэхгүй гэсэн “гурван” байр суурь, БНХАУ-ын талын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хохироох санаагүй гэсэн байр суурийг Хятадын тал хүндэтгэж байна. БНСУ-ын тал “Тhaad”-ын асуудлыг үргэлжлэн зүй зохистой зохицуулахыг хүсэж байна гэжээ.
Куан Хва Кан: БНСУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэн юм. Гүнзгий харилцаж, солилцсоны үр дүнд, хоёр тал 10-р сарын 31-нд өнөөгийн БНСУ, БНХАУ-ын харилцаанд нөлөөлж буй бэрхшээлтэй асуудлыг даван туулах талаар хамтарсан сонсгол мэдээ нийтэлсэн юм, БНСУ-ын тал үүнийг маш их хүндэтгэж байна гэжээ.
Хоёр тал мөн Солонгосын хойгийн цөмийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.
