solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Хятадын брэндийн өдөрлөг арга хэмжээнд чухал заавар өгөв
2018-05-11 10:33
Ерөнхий сайд Ли Кэчян Хятадын брэндийн өдөрлөг арга хэмжээнд чухал заавар өгөв

2018 оны Хятадын брэндийн өдөрлөг 05-р сарын 10-нд Шанхай хотноо боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян саяхан брэндийн байгуулалтын талаар чухал заавар өгсөн юм. 

Тэрээр: Брэндийн байгуулалтыг эрчимжүүлж, сайн чанарын хангамжийг нэмэгдүүлэх нь чанартай хөгжих, ард иргэдийн сайн сайхан амьдралын шаардлагыг улам сайн хангах чухал агуулга юм. Сүүлийн жилүүдэд талуудын хамтын хүчин чармайлтаар манай орны брэндийн байгуулалтад идэвхтэй ахиц гарч байна. Шинэ нөхцөлд олон газар, олон салбар Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдлага болгож, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, төлөвлөлтийг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Хангамжийн талын бүтцийн өөрчлөлт хийхээр гол болгож, эх орныхоо бодит байдалд тулгуурлан гадаадын туршлагаас суралцан, инновациар хөдөлгөгч хүч болгосон хөгжлийн стратеги болгон, бүх төрлийн үйлдвэрлэх хүчин, аж ахуйн нэгжийн цогц өрсөлдөх хүчийг дэмжих ёстой. Мөн нийтээрээ аж ахуй эрхлэн, шинийг бүтээх ба "интернет+"-ийг уялдуулан бүх талын хүчийг дайчлан, ард олны шинэ шаардлага, тасралтгүй шат ахиж буй зах зээлийн шаардлагад нийцүүлэн шинэ төрөл зүйлийг нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэн, брэнд бүтээж, аж ахуйн нэгжийн эзэд, үйлдвэрчний шилдэг үзэл санааг дайчлан Хятадын улам олон брэндийг "Хятадад үйлдвэрлэв"-тэй хамт дэлхийд таниулж, нэр алдрыг нь өргөх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа Хятадын брэнд бүтээгдэхүүний анхдугаар үзэсгэлэн яармагийн нээлтэд оролцож, төвийн аж ахуйн нэгжийн үзэсгэлэн, Шанхай хотын үзэсгэлэнтэй танилцжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл