Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 19-ний өдөр Шааньши мужийн Ши-Ань хотын Олон улсын хурлын төвд Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг даргалж, илтгэл тавилаа. Илтгэлдээ Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогцыг хэрхэн байгуулах талаар "Дөрвөн баримтлал" дэвшүүлэв.
Ши Жиньпин "Өнгөрсөн онд бид Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогц байгуулахаа зарласан. Энэ бол шинэ эриний нөхцөлд, бүх улс орны ард түмний язгуур ашиг сонирхол, гэрэлт ирээдүйтэй холбоотой бидний хийсэн түүхэн сонголт юм. Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд дараах дөрвөн зарчмыг баримтлах ёстой.
Нэг. Бүрэн эрх, тусгаар тогтнол, үндэсний нэр хүнд, алс хэтийн хөгжил зэрэг язгуур ашиг сонирхлын асуудлаар бие биедээ үргэлж тодорхой, хүчтэй дэмжлэг үзүүлэхийг баримтлах.
Хоёр. Хамтын хөгжлийг тууштай баримталж, "Бүс ба зам"-ын тэргүүн эгнээнд байж, Дэлхийн хөгжлийн санаачилгыг ахиулах.
Гурав. Бүх нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэх. Бүс нутгийн улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, "өнгөт хувьсгал"-ыг өдөөж буй гаднын хүчин, шашны хэт даврагч хүчин, үндэстний салан тусгаарлах хүчин, террорист хүчинтэй тууштай тэмцэх.
Дөрөв. Үеийн үед найрсаг байж, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн хойч үеийн нөхөрлөлийн бат бөх суурийг бий болгох"-ын чухлыг онцолжээ.
