solongonews
Ши Жиньпин дарга Ким Жон Унтай уулзав
2018-03-28 09:53
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн хорооны дарга Ким Жон Ун 03-р сарын 25-наас 28-нд Хятад улсад албан бус айлчлал хийв.


      Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Ким Жон Унтай хэлэлцээр хийв. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт Төв хорооны дарга Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жу-д зориулан хүлээн авалт хийж, хамтдаа концерт үзэв.  

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли  Кэчян, ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хунин, БНХАУ-ын дэд дарга  Ван Чишань нар холбогдох арга хэмжээнд тус тус оролцсон байна. 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл