Ши Жиньпин дарга захидалдаа:
Та бүхний захидлыг аваад маш баяртай байна. Та бүгдийн хятад хэл, Хятадын соёлыг сонирхож буй халуун сэтгэлийг захидлаас олж мэдэрсэн. Хятад хэл сурах нь Хятадыг илүү сайн ойлгож, илүү олон хятад найз нөхөдтэй болох боломжтой бөгөөд дэлхийн өнцөг булан бүр дэх хятад хэлтэй олон хүмүүстэй нөхөрлөх боломжтой. Та бүхэн хятад бичгийг маш сайн бичиж, хятад үгсийг маш зөв хэрэглэж байгаад “Маш мундаг /тай бан лэ/” гэж үнэлье.
Би АНУ-д олон удаа очиж үзсэн бөгөөд тухайн орны үзэсгэлэнт сайхан байгаль, халуун сэтгэлт ард түмэн, олон төрлийн соёл миний сэтгэлд маш гүн суугдсан. Мөн Америк залуусыг багтаасан олон олон Америк найзуудтай болсон.
Миний ажил ард иргэдэд үйлчлэх зорилготой байдаг учраас маш их ядардаг боловч мөн маш аз жаргалтай санагддаг. Би философи, түүх, уран зохиол, соёл, дуу хөгжим, спорт гэх мэт олон салбарыг сонирхдог. Миний хобби ихэнх нь дунд сургуулиас эхлэн хадгалагдаж ирсэн.
Залуу үеийнхэн бол БНХАУ, АНУ-ын найрамдлын ирээдүй юм. Оюутнууд залуу насаа нандигнаж, шаргуу суралцан, Хятад, Америкийн ард түмний нөхөрлөлд хувь нэмрээ оруулахыг хүсч байна. “Түм сонсохоор нэг үз” гэдэг. Та бүхнийг Хятад улсад айлчлахыг урьж байна гэжээ.
