solongonews
Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх комиссын VII хурал
2019-03-19 21:47
Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх комиссын VII хурал боллоо.

   ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх комиссын дарга Ши Жиньпин 03-р сарын 19-ний үдээс хойш тус комиссын VII хурлыг даргалан хуралдуулж чухал үг хэлэв. Тэрээр:

- Өнөө том чухал өөрчлөлтүүд дорвитой хэрэгжилтийн зангилааны шатандаа ороод байна. Өөрчлөлтийн үүрэг улам хүндрэх тусам чиглэлийг тогтворжуулан бодит үр ашгийг товойлгож, бүх хүчээ дайчлан шуурхай ажиллах хэрэгтэй. Өөрчлөлтөөр дамжин үндсэн шатанд тулгараад байгаа хэлбэрдэх үзлийн асуудлыг үр ашигтай зохицуулж, ард түмний ололт амжилт, аз жаргал, аюулгүй байдал зэрэг талын сэтгэгдлийг үргэлжлэн нэмэгдүүлэхийг товойм байранд тавьж, том чухал өөрчлөлтийн арга барилыг хэрэгжүүлэхийг хэлбэрэлтгүй урагшлуулах хэрэгтэй гэж онцолсон байна.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх комиссын дэд дарга Ли Кэчян, Ван Хү Нин, Хань Жэн нар хуралд оролцов.

 Хурлаар баруун хэсгийн их хөгжлийн шинэ хэв загварыг дэмжих,  Хятадын үндэстний урт хугацааны ашиг хүртээмжээс бодолхийлэн, экологи, байгаль орчинд илүү их анхаарал хандуулж, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн шинэ замыг баримтална. Их нээлт хөгжилд илүү их анхаарал хандуулж, "Бүс ба зам" -ын бүтээн байгуулалтын  дагуулагч үүргийг бадруулан, дотоод, гадаадыг холбох зам шугам болон бүс нутгийн чанартай зангилаа  хэсгийн байгуулалтыг хурдасгаж, дэд бүтцийн сүлжээг сайжруулах, гадаад нээлт болон  гадаадад хандуулсан эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх. Өндөр чанартай хөгжлийг дэмжих, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, баруун бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, хүн ам, нөөц баялаг, байгаль орчны зохицуулалтад илүү анхаарал хандуулах ёстой гэж хэллээ.

Хурлаас:

- Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ийм байдалд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлыг дорвитой урагшлуулж, бодит арга барилуудыг хэрэгжүүлэн, том чухал өөрчлөлтийг хэлбэрэлтгүй урагшлуулж, банк санхүү, татварыг бууруулан зардлыг багасгах, бизнесийн орчин, шинжлэх ухаан технологи, хуулиар засах, Засгийн газрын удирдлага, боловсрол, эм эмнэлэг, ажил олголт, хүрээлэн буй орчны хамгаалалт зэрэг иргэдийн анхаарч буй өөрчлөлтийн арга барилыг түргэн хэрэгжүүлж, өөрчлөлтөөр дамжин иргэдийн сэтгэл тавьж буй асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл