solongonews
Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгч асан Дутертетэй уулзав
2023-07-18 10:19
Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгч асан Дутертетэй уулзав.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 17-ны үдээс хойш Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд Филиппиний ерөнхийлөгч асан Дутертетэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ "Филиппиний ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ард түмэн, түүхийн өмнө хариуцлагатай байр сууриар хандсаны дээр Хятад улстай харилцаагаа сайжруулах стратегийн сонголт хийж, Хятад, Филиппиний харилцаа сэргэж чадсан төдийгүй зөв замдаа буцан орж, эрчимтэй хөгжсөн учир хоёр орны найрсаг харилцаанд чухал хувь нэмэр оруулсан байна. Хятад, Филиппин бол Азийн хөгжиж буй орнууд бөгөөд хоёр орны хөгжил нь сайн хөршийн найрсаг орчин, мөн харилцан ашигтайгаар хамтран ажилласан Азийн гэр бүлээс үндэс суурьтай юм. Хятад улс найрсаг дотно, чин үнэнч, харилцан ашигтай, багтаамжтай байх зэрэг хөршийн дипломат харилцааны үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөршүүдтэйгээ найрамдал, түншлэлийн харилцаа тогтоохыг үргэлж баримталсаар ирсэн юм. Хятад, Филиппиний харилцааг Хятад улс чухалчилж ирсэн бөгөөд Филиппинтэй хамтдаа Хятад, Филиппиний харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулахад бэлэн байна. Та цаашид ч хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна" гэжээ.

Дутерте хэлэхдээ "Хятад улс Филиппиний эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй дэмжлэг үзүүлж, ялангуяа цар тахлын эсрэг тэмцэлд өгөөмөр тусламж үзүүлсэнд талархаж байна. Филиппин, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд мөн ч Филиппиний ард түмний олонхын хүсэл юм. Би Филиппин, Хятад хоёр орны найрамдлыг ахиулах талаар үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл