Орон нутгийн цагаар 5-р сарын 6-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хамтдаа сэтгүүлчидтэй уулзав.
Тэрээр дөрвөн чиглэлээр ажлаа сайтар хийхээр шийдсэнийг онцоллоо.Нэг, хоёр орны харилцааны стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх. Хоёр, харилцан ашигтай хамтын ажиллагааны асар их боломжийг ашиглах. Гурав, ард түмэн, соёлын солилцоог хурдасгах. Дөрөв, дэлхийн хамтын ажиллагааны талаар илүү их зөвшилцөл бий болгох.
Ши Жиньпин хэлэхдээ, өнөөгийн дэлхий ертөнц донсолгоо ихтэй байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай том орны хувьд Хятад улс Францтай хамт Парисын олимпийг тохиолдуулан, олимпын наадмын үеэр дэлхийн хэмжээнд гал зогсоож, дайныг зогсоохыг уриалахад бэлэн байна.
Палестин-Израилийн мөргөлдөөний талаар тэрээр хэлэхдээ, энэ эмгэнэлт явдал өнөөдрийг хүртэл үргэлжилж буй нь хүний ухамсрын тухай сорилт бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг арга хэмжээ авах шаардлагатай байна. Газын зурваст иж бүрэн бөгөөд тогтвортой гал зогсоох хэлэлцээрийг нэн даруй хэрэгжүүлж, Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болохыг дэмжиж, Палестин үндэстний хууль ёсны эрхийг сэргээхийг дэмжиж, "хоёр улсын шийдэл"-ийг дахин эхлүүлж, Ойрхи Дорнодод өнө батын энх тайвныг тогтоохыг уриалж байна.
Украины хямралын талаар Хятад улс олон удаа байр сууриа илэрхийлсэн. Хятад улс хямралыг үүсгэгч биш, оролцогч ч биш, энх тайвныг тогтооход идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Хятадын засгийн газрын Евразийн хэрэг хариуцсан тусгай төлөөлөгч зуучлалын гурав дахь шатны ажлаа эхлүүлсэн. Үүний зэрэгцээ бид Украины хямралын шалтгааныг хүн рүү түлхэх, гуравдагч орныг баллах, "шинэ хүйтэн дайн"-ыг өдөөх зорилгоор ашиглахыг эсэргүүцэж байна. Бүх талууд харилцаа холбоо, яриа хэлэлцээг дахин эхлүүлж, харилцан итгэлцлийг аажмаар хуримтлуулахыг уриалж байна. Орос, Украины хүлээн зөвшөөрсөн олон улсын энх тайвны бага хурлыг зохион байгуулж, энх тайвны бүх хувилбарыг шударгаар хэлэлцэхийг дэмжинэ. Тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой Европын аюулгүй байдлын тогтолцоог буй болгохыг дэмжинэ.
