solongonews
Ван И Хятад-Өмнөд Азийн экспогийн нээлтийн ёслолд оролцож үг хэллээ
2023-08-17 08:48
Ван И Хятад-Өмнөд Азийн экспогийн нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.

   ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И 08-р сарын 16-ны өдөр Кунминд Хятад-Өмнөд Азийн 7-р экспогийн нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв. Шри Ланкийн ерөнхий сайд Гунавадна, Лаосын дэд дарга Пани, Балбын дэд ерөнхийлөгч Ядав, Вьетнамын ерөнхий сайдын орлогч Тран Лю Куанг нар оролцож, үг хэллээ.

   Ван И хэлэхдээ "Энэ жил Хятад- Өмнөд Азийн экспогийн 10 жилийн ой, мөн Ши Жиньпин дарга "Бүс ба зам" санаачилга болон үнэнч дотно, харилцан ашигтай, хүртээмжтэй хөршийн дипломат харилцааны үзэл баримтлалыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд бид эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал болон хөгжлийн орчныг хамтдаа хамгаалсаар ирсэн юм. Бид "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, харилцан саадгүй холбогдох, дэд бүтэц, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг талаар таатай ахиц дэвшил гаргасан байна. Бид найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, нээлттэй, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг баримталж, иргэд хоорондын олон түвшний платформыг байгуулж, мянган жилийн түүхтэй соёл иргэншлийн харилцан үйлчлэлд шинэ эрч хүч өгч, хоёр том бүс нутгийн хамтын ажиллагаанд иргэдийн бат бөх үндэс суурийг тавьж, Хятад, Өмнөд Азийн найрамдлын шинэ эрин үеийг бүтээсэн юм" гэжээ.

   Талууд илэрхийлэхдээ "Өмнөд Азийн орнууд Хятад улстай "Бүс ба зам"-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулахыг идэвхтэй ахиулж, баялаг үр дүнд хүрсэн байна. Энэ удаагийн экспогийн уриа нь цаг үеийн чиг хандлагад нийцэж, бүх улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байна, Өмнөд Азийн орнуудыг Хятадын хөгжлийн буухиа галт тэргээр зорчиход нь туслах өндөр үр ашигтай хамтын ажиллагааны боломжийг Хятадын тал бий болгож байгаад талархаж байна, Хятад улстай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн нээлттэй, хүртээмжтэй, энх тайван, тогтвортой байдал болон хамтын хөгжилд хувь нэмэрээ оруулахыг хүсэж байна" гэжээ.    

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл