solongonews
Баруун бүсийн эдийн засаг болон ардын амьжиргааг илүү хөгжүүлнэ
2018-08-23 20:56
Баруун бүсийн эдийн засаг болон ардын амьжиргааг илүү хөгжүүлнэ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд, Төрийн Зөвлөлийн дэргэдэх Баруун бүсийг нээн хөгжүүлэхийг удирдах хэсгийн дарга Ли Кэчян 08-р сарын 21-нд тус удирдах хэсгийн хурлыг даргалан хуралдуулж, баруун бүсийг нээн хөгжүүлэх ажлыг гүнзгийрүүлэн ахиулах талаар байршуулсан байна.

Ли Кэчян хэлэхдээ: - ХКН-ын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпингээр төв болгосон ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор, баруун бүсийн эдийн засаг нийгмийн хөгжил түүхэн шинэ амжилт олж, үндэсний хөгжилд чухал тулах үүрэг гүйцэтгэв. Өнөө дотоод гадаад орчны шинэ өөрчлөлтийг даван туулахад, өөрчлөлт нээлт шинэчлэлд нягт түшиглэж, баруун бүсийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүтцийг дээшлүүлэх, ардын амьжиргааг тасралтгүй сайжруулах зэргийг ахиулж, үндэсний эдийн засаг тогтвортой сайжрахад орон зай хангах ёстой гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ: Аж ахуйн нэгжийн хөгжлийг харшилж байгаа болон иргэд ажил эрхлэхэд хүндрэлтэй байгаа зэрэг товойм асуудлыг дорвитой зохицуулж, дүрмийн чанартай худалдааны өөрийн өртгийг бууруулах талаар нэн их дэвшилд хүрэх хэрэгтэй. Баруун бүсийн үйлдвэрлэлийн өрсөлдөөнийг дээшлүүлэх талаар ахиулж, шинэ хөдөлгөгч хүч бий болгох болон уламжлалт хөдөлгөгч хүчийг өөрчлөн сайжруулах талаар нэн их дэвшилд хүрэх хэрэгтэй. Тус бүсийн байршлын онцлогт тулгуурлан улам нээлттэй болгож, дотоод гадаадад нээлттэй байх түвшнийг дээшлүүлэх талаар нэн их дэвшилд хүрэх хэрэгтэй гэжээ. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл