solongonews
Ши Жиньпин Сьерра-Леоны ерөнхийлөгч Биоттой уулзжээ
2024-02-28 18:31
Ши Жиньпин Сьерра-Леоны ерөнхийлөгч Биоттой уулзжээ.

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 02-р сарын 28-ны өдөр Хятадад төрийн айчлал хийж буй Сьерра-Леоны ерөнхийлөгч Биоттой Ардын Их Хурлын танхимд уулзжээ.

        Хагас зуун гаруй жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Сьерра-Леоне хоёр улс бие биенийхээ үндсэн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар бие биеэ тууштай дэмжиж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн салбарт үр ашигтай хамтын ажиллагаа явуулж, олон улсын үйл хэрэгт нягт уялдаатай байж, хоёр ард түмний хооронд гүн гүнзгий найрамдал тогтоосон билээ. Ерөнхийлөгч Биотын айлчлал Хятад-Сьерра-Леоны харилцааг цогцоор нь, гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд шинэ түлхэц болж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд илүү их амжилт гаргана гэж үзэж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл