solongonews
Ши Жиньпин: - Дэлхийн хөгжил дэвшил, энх тайвны хүчийг улам нэмэгдүүлнэ
2023-08-25 17:25
Ши Жиньпин: - Дэлхийн хөгжил дэвшил, энх тайвны хүчийг улам нэмэгдүүлнэ

 Өмнөд Африкийн Йоханнесбургт 08-р сарын 24-ний өдөр болсон БРИКС-ийн удирдагчдын 15 дахь уулзалтын хэвлэлийн бага хурал дээр Аргентин, Египет, Этиоп, Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг зургаан орныг БРИКС-ийн гишүүнээр элсүүлсэн тухай мэдэгдсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин:

- Энэ удаад гишүүнчлэлээ өргөтгөж байгаа нь түүхэн үйл явдал болж, БРИКС-ийн орнууд хөгжиж буй орнуудтай эв санаа нэгтэйгээр хамтран ажиллах шийдвэр зоригийг харуулаад зогсохгүй, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлт, шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байна. Шинэ гишүүдээр эгнээгээ тэлэх нь БРИСК-ийн хамтын ажиллагааны шинэ гараа болж, тус механизмд шинэ эрч хүч сэлбэж, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжигч хүчийг нэмэгдүүлнэ гэж хэлсэн.

"БРИКС" гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн нэрийн эхний үсгээс бүрдсэн товчлол бөгөөд 2006 онд эхлүүлсэн олон улсын хамтын ажиллагааны механизм юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар 20 гаруй орон БРИКС-т элсэх хүсэлтээ гаргасан нь БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмын эрч хүч, олон улсын үйл хэрэг дэх стратегийн үнэ цэнийг харуулж байна.

Ши Жиньпин хэлэхдээ,

 Өнөөдөр дэлхий ертөнц маш их хямралтай байна. Ийм цаг үед БРИКС-ийн орнууд олон улсын төлөв байдлын гол бүрдүүлэгч, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн чиг хандлагыг илэрхийлэгч чухал хүчин болж дэлхийн хөгжлийн үйл явцад гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно гэв.

Хятад улс 4 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий Дэлхийн хөгжил, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны сан байгуулсан. Мөдхөн Дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх 10 тэрбум ам.долларын тусгай сан байгуулна. Бид БРИКС-ийн орнуудын шинжлэх ухаан, технологийн инновацын ололтыг хөрсөнд буулгаж хэрэгжүүлэхийг дэмжиж, хөдөө аж ахуй, экологи, гамшгийн сөрөг үр нөлөөг хорогдуулах зэрэг чадавхыг бэхжүүлэхэд тусална. Хятад улс боловсролын салбарт, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, инновацын салбарын хамтын ажиллагааг ахиулах болно гэж Ши Жиньпин мэдэгджээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл