Ван Ян эн тэргүүнд Хятад улсын дарга Ши Жиньпиний Буркина Фасогийн ерөнхийлөгч Кристиан Каборед хүргэсэн мэндчилгээг уламжлаад, Хятад, Буркина Фасо дипломат харилцаагаа сэргээсэнд баяр хүргэв. Ван Ян: Буркина Фасогийн засгийн газар Нэг Хятад улсын зарчмыг хүлээн зөвшөөрч, Хятад, Буркина Фасогийн дипломат харилцааг сэргээх стратегийн шийдвэр гарган, цаг үеийн урсгалд зохицсон нь олон улсын хамтын нийгэмлэгийн түгээмэл нийтлэг ойлголтод нийцэхийн зэрэгцээ бүрмөсөн зөв гэдгийг түүх гэрчлэх нь зайлшгүй юм. Энэ оны 9-р сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний чуулга уулзалтад Буркина Фасогийн тал оролцож, Буркина Фасогийн тал тус чуулга уулзалт амжилттай зохион явуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Алфа Барри, ерөнхийлөгч Кристиан Каборегийн Ши Жиньпин даргад хүргэсэн дотны мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг уламжлав. Тэрээр: Хятад улстай дипломат харилцаагаа сэргээх нь түүхийн урсгалд нийцэх тул ард түмний дэмжлэгийг авсан юм. Хятад, Африкийн хамтын ажиллагааны том гэр бүлд эргэн нэгдсэндээ Буркина Фасогийн тал баяртай байна. Цаашид Нэг Хятад улсын зарчмыг баримтлан, Хятадын талтай гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны харилцааг ахиулан, Африк, Хятадын харилцааны хөгжилд хувь нэмэр оруулах болно гэжээ.
