Дэлхийн интернетийн V чуулган 11-р сарын0 7-нд Жэжян мужийн Үжэнь сууринд нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захидал ирүүллээ.
Ши Жиньпин захидалдаа: Өнөөгийн дэлхий ертөнц технологийн болон бусад салбарт урьд байгаагүй өөрчлөлт хувьслыг туулж байна. Интернет, их өгөгдөл, хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн мэдээллийн технологи тасралтгүй шинэ ахиц гарган, дижитал эдийн засаг түргэн хөгжиж, улс орнуудын ашиг сонирхол улам уялдаа холбоотой болж байна. Хэдийгээр улс орнуудын нөхцөл, ялангуяа интернетийн хөгжил, тулгарч буй сорилт ялгаатай боловч ч интернетийн аюулгүйн сорилтын эсрэг ашиг сонирхол, кибер орон зайн засаглалын эрэлт хэрэгцээгээр ижил төстэй юм. Тиймээс улс орнууд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хүсэл тэмүүллийн төлөө хамтран зүтгэх замаар харилцан итгэлцсэн, хамтдаа засагласан кибер орон зайн хувь заяаны хамтын цогцыг эрч хүчээр сэлбэх ёстой. Энэ чуулган “Харилцан итгэлцэж, хамтдаа засагласан дижитал ертөнц: Кибер орон зайн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулъя” уриан дор болж байна. Чуулганд оролцогсод санаа бодлоо өргөн хүрээнд идэвхтэй солилцох замаар нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, дэлхийн дижитал хөгжлийг хамтдаа ахиулж, тогтвортой дижитал орон зай гаргаж, тус салбарын хөгжлийн үр шимийг бүх хүн төрөлхтөнд улам сайн хүртээхийг хүсэж байна гэжээ.
