solongonews
Өвөр Монголын Цагаан хэрмийн түүх соёлын үзэсгэлэн болж байна
2018-08-13 10:22
Өвөр Монголын Цагаан хэрмийн түүх соёлын үзэсгэлэн болж байна.

ӨМӨЗО-ы Суртал ухуулах газар, ӨМӨЗО-ы Соёлын танхим, ӨМӨЗО-ы Соёлын өвийн товчооноос санаачлан зохион байгуулж, ӨМӨЗО-ы Цагаан хэрмийг хамгаалах төв хариуцан зохион байгуулсан Өвөр Монголын Цагаан хэрмийн түүх соёлын үзэсгэлэн 08 дугаар сарын 10-ны өдөр Хөххотын үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийсэн байна.

Тус үзэсгэлэн Өвөр Монголын Цагаан хэрмийн тусгай сэдэвт анхны үзэсгэлэн төдийгүй Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Хятадын үндэстнүүд уламжлалт соёлоо хамгаалан хөгжүүлж, сурталчлан ухуулах чухал үзэл баримтлалын дагуу ажиллаж, Цагаан хэрмийг олон хүнд таниулан, хамгаалан хөгжүүлэхэд гол зорилго оршиж байна. Энэхүү үзэсгэлэнгийн талбай нь 700 гаруй хавтгай дөрвөлжин метрт хүрч байгаа бөгөөд 08 дугаар сарын 10-наас 31-ний өдөр хүртэл зохион байгуулагдах болно. 

Найруулагч: АРИУХАН
Эх сурвалж : nmgwh.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл