
Нэгдүгээр сарын 18, 19-нд ХКН-ын XIX удаагийн төв хороо II бүгд хурлаа Бээжин хотноо хийж, “Үндсэн хуулийн зарим агуулгад өөрчлөлт оруулах тухай ХКН-ын төв хорооны санал”-ыг хянан хэлэлцэж, баталлаа.
Бүгд хурлаар: Хятадын онцлогтой социализм шинэ эринд шилжлээ. Энэ нь Хятадын хөгжлийн түүхийн шинэ байрлал юм. Шинэ эринд Хятадын онцлогтой социалист шинэ байдал төлөвийг тогтоож, шинэ ажил үүргээ биелүүлэхэд Үндсэн хуульд шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, нам, ард түмний бодит практик дунд бүтээсэн чухал шинэ онол, шинэ практик, шинэ тогтолцооны үр шимийг үндсэн хуулийн заалтад хамруулах хэрэгтэй гэжээ.
Бүгд хурал: ХКН-ын XIX их хурлаас тогтоосон чухал үзэл баримтлал, чиг шугам бодлого, ялангуяа Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг улсын тулгуур хуульд хамруулсан нь нам, төрийн ажил үйлсийн хөгжлийн шинэ ололт амжилт, шинэ туршлага, шинэ шаардлагыг харуулж байгаа бөгөөд Үндсэн хуулийн залгамж чанар, тогтвортой, нэр хүндтэй чанарыг баталсан үндсэн дээр Үндсэн хуулийг цаг эринтэй зэрэг урагшлуулан, боловсронгуй болгож, шинэ цаг эринд Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлж, “хос зууны зорилт” болон Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх гэсэн Хятадын хүсэл мөрөөдөлд хуулийн дорвитой баталгаа хангаж байгаа юм гэжээ.
Бүгд хурал: Төрийн хяналтын системийн өөрчлөлт бол бүх талд холбогдох улс төрийн тогтолцооны чухал өөрчлөлт, нам, төрөөс өөрөө өөрийгөө хянах чухал шийдвэрийн төлөвлөлт юм. Үндсэн хууль бол улс орны төрөл бүрийн хууль, дүрэм тогтоолын ерөнхий иш үндэс болох тул Үндсэн хуулийг боловсронгуй болгох чухал дүрэм тогтоол хэрэгжүүлэх нь Хятадын онцлогтой социалист байгууллыг боловсронгуй болгож, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн онцолжээ.
Хятад улс 1982 онд Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, 1988, 1993, 1999, 2004 онд нийт 4 удаа өөрчлөлт оруулсан юм.
