solongonews
Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулж, олон улсын хамтын ажиллагаанд үлгэр жишээ үзүүлж байна
2023-06-15 10:23
Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулж, олон улсын хамтын ажиллагаанд үлгэр жишээ үзүүлж байна.

- Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь бүс нутгийн орнуудын дунд хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг шинэ шатанд оруулсан байна. Энэ нь Хятад-Төв Азийн харилцааны түүхэнд гарсан чухал үйл явдал юм. Дарга Ши Жиньпиний саналд дэмжлэг үзүүлж, Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулна. Зургаан улс харилцан хүндэтгэх, сайн хөрш, харилцан ашигтай, хожлын үр дүнд хүрэх зарчмуудын үндсэн дээр прагматик хамтын ажиллагаа явуулж, олон улсын хамтын ажиллагаанд үлгэр жишээ үзүүлэхэд хичээн ажиллана гэж Казахстаны "Бүс ба зам" мэргэжилтний клубын дарга Братт Сурданов өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн байна.

    Мөн Сурданов:

- “Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын Ши-Ань тунхаглал” болон “Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн жагсаалт” нь бүх талууд нийтлэг хөгжилд хүрэхэд санал нэгтэй дэмжиж байгааг харуулж байна гэжээ.Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран Хятад, Төв Азийн орнууд харилцан ашигтай, хожлын үр дүнгийн төлөө хамтран ажиллах зарчмыг ямагт баримталж ирсэн гэж хэллээ.

Төрийн тэргүүний стратегийн удирдлага бол Казах, Хятадын харилцааны улс төрийн давуу тал, онцлог гэж Сурданов үзэж байна. Ерөнхийлөгч Токаев, дарга Ши Жиньпин нар харилцан итгэлцэл, гүн гүнзгий найрамдалт харилцаа тогтоосон. Уулзалтын өмнө хоёр улсын төрийн тэргүүн найрсаг, прагматик байдалд яриа хэлэлцээ хийж, дипломат харилцаа тогтоод 31 жилийн хугацаанд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд гарсан ололт амжилтуудыг өндрөөр үнэлжээ. Бид цаашид хоёр талын харилцааны түвшнийг дээшлүүлэн, янз бүрийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нийтлэг анхаарах олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгийрүүлэн солилцоход бэлэн байна.Түүнчлэн хоёр тал эдийн засаг, худалдаа, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, мэдээлэл холбоо, хүмүүнлэг, орон нутгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурав.

- Казахстан, Хятадын эдийн засаг өндөр харилцан нөхцөлтэй бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааны агуу боломж юм. 2022 онд Казахстан,Хятадын худалдаа 31 тэрбум ам.доллароос давж, Хятадын нийт хөрөнгө оруулалт Казахстанд 23 тэрбум ам.доллар давжээ. Казахстан,Хятадын харилцаа шинэ "алтан 30 жил" нээж, Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалт Казахстан,Хятадын харилцааг улам бүр бэхжүүлж, гүнзгийрүүлэхэд тус дөхөм болно гэв.

    Казахстан, Хятад хоёр бие биеэ найдвартай найз нөхөд, найрсаг хөршүүд гэж үздэг бөгөөд бие биеийнхээ гол эрх ашигт хамаатай асуудлаар бие биеэ тууштай дэмждэг. Казахстан далайн гарцгүй бөгөөд "Бүс ба зам" санаачилгын хамтарсан бүтээн байгуулалт нь Казахстанд далайн тээврийн замын нээж, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэхэд тусалсан. Казахстан улс "Бүс ба зам" болон Евразийн эдийн засгийн холбооны боомтын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, бүс нутгийн хөгжилд илүү их эрч хүч авчирна.

Сурданов:

- Олон улсын аюулгүй байдлын байдал улам бүр ээдрээтэй болж, геополитикийн эрсдэл тасралтгүй нэмэгдэж байгаа нөхцөлд Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнаж, нээлтийг тасралтгүй өргөжүүлэхэд бусад улстай найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтийг дэмжих чухал хүчин зүйл байсаар ирсэн гэж хэлэв.

- Үүрдийн энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, нийтлэг хөгжил дэвшил, нээлттэй байдал, хамрах хүрээ, цэвэр ариун, гоо сайхны ертөнцийг бүтээн байгуулах нь бүх орны ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг, Казахстан хүн төрөлхтний хамтын цогц хамт олны үзэл баримтлалыг дэмжиж, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжихэд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэллээ.

Зохиогч: ЛИ ЧЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл