Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээр өнөөдөр буюу 05-р сарын 15-ны өдөр Бээжин хотноо нээгдлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавьсан юм.
Хуралд, Камбож, Грек, Сингапур, Шри-Ланка, Армен зэрэг улс орны төрийн тэргүүн, засгийн газрын удирдагч, Монгол улсын өндөр албан тушаалтан, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын албан тушаалтнууд оролцож байна.
Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээр "Азийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах болон хувь заяаны хамтын цогц" уриан дор болж, Азийн 47 улс орон, бүс нутаг, бусад тивийн улс орны залуус, эрдэмтэн судлаач, засгийн газрын албаны хүн, олон улсын байгууллагын гишүүд оролцож байна. Нээлтийн ёслолоос гадна, салбар форум, Азийн соёлын карнавал, Азийн соёл иргэншлийн долоо хоног, мөн холбогдох 110 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион явуулах юм.
