ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Вьетнам улсад хийх төрийн айлчлалыг тохиолдуулан Хятадын төв радио, телевизийн бүтээсэн "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” нэвтрүүлгийн хоёрдугаар ангийг /вьетнам хувилбар/ 12-р сарын 11-нээс Вьетнамд гарч эхэлжээ. "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс”-т дарга Ши Жиньпиний хэлсэн үг, өгүүлэл, ярианд иш татсан Хятадын эртний ном, сонгодог өгүүлбэрийг багтаасан байна.
Мөн өдөр Ханой хотноо болсон нээлтийн ёслолд ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд Шэнь Хайшюн видео илгээлт явуулж, Вьетнамын Коммунист намын төв хорооны гишүүн, Вьетнамын дуу хоолой радио телевизийн захирал Кaм Tачхи баярын илгээлт бичгээр хүргүүлжээ. Нээлтийн ёслолд Вьетнамын дуу хоолой радиогийн дэд захирал Ву Минминг, тус улсын хэвлэл мэдээлэл, нийгмийн шинжлэх ухааны салбарын зүтгэлтнүүд оролцлоо.
