solongonews
Ши Жиньпин сурагчдын төлөөлөлд хариу захидал илгээжээ
2024-05-27 10:12
Ши Жиньпин АНЭУ-д хятад хэлний сургалтын талаар ”Зуун сургууль төсөл”-ийн оюутнуудын төлөөлөгчдөд хариулав.

 Хятад улсын дарга Ши Жиньпин АНЭУ-ын Хятад хэлний сургуулилалт явуулж буй "100 сургууль" төсөлд хамрагдсан сурагчдын хариу захидал бичиж, хятад хэлийг сайтар суралцаж, Хятадын тухай илүү ойлголттой болж, БНХАУ болон АНЭУ-ын найрсаг харилцаанд илүү хувь нэмэр оруулахыг хүсжээ.

 Ши Жиньпин захидалдаа, би хүн бүрийн бичсэн захидлыг уншиж, та нар Хятад соёлд маш сонирхолтой байгаа, хоёр орны найрсаг харилцаанд хүлээлттэй байгааг мэдэрсэн. Таван жилийн өмнө ерөнхийлөгч Мохаммед бин Заед Аль Нахайян бид хамтдаа хятад хэлний “100 сургууль" төслийг эхлүүлсэн юм. Өдгөө хятад хэл сурах хүмүүсийн тоо мэдэгдэм олширч, та нар шиг Хятад, АНЭУ-ын солилцооны элч нарыг олноор бэлтгэж байгаадаа маш их баяртай байна. 

 Хятад, АНЭУ сүүлийн дөчөөд жил нягт хамтран ажиллаж ирсэн бол бид хэзээд сайн найз байхыг Хятадын ард түмэн хүсэж байна. Хүүхэд, залуучууд бол хоёр орны найрсаг харилцааны ирээдүйг төлөөлж байна. Иймд та нар Хятадад ирж хулсан баавгайтай танилцаж, цагаан хэрэмд гарч, том болоод Хятадад их сургуульд суралцахыг урьж байна. Мөн АНЭУ-ын улам олон залуус хятад хэл сурч, Хятадын тухай тод ойлголттой болж, Хятадын залуустай харилцаж, бие биеэсээ суралцаж, хоёр орны харилцаанд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ. 

 2019 оны долоодугаар сард Ши Жиньпин дарга болон тухайн үед АНЭУ-ын Абу Дабигийн угсаа залгамжлах хунтайж байсан Мохаммед бин Заед Аль Нахайян нар Хятад, АНЭУ Бээжин хотод санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, АНЭУ-д хятад хэл заах “100 сургууль" төслийг албан ёсоор эхлүүлж байсан юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл