
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-р сарын 24-нд Хятадын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн XVII хуралд эдийн засгийн байдлыг тайлагнасан юм. Тэрээр эдийн засаг, нийгмийн хөгжилд их хувь нэмэр оруулсан Хятадын ажилчин ангид хүндэтгэл илэрхийлжээ.
Ли Кэчян Хятадын эдийн засгийн өнөөгийн байдлыг гүнзгий тодорхойллоо. Тэрээр: Он гарснаас хойш, бүх Хятадын хэмжээнд Ши Жиньпинээр төв болгосон намын төв хорооны удирдлагаар, өөрчлөлт нээлтийг тасралтгүй гүнзгийрүүлж, бэрхшээлийг даван туулснаар, манай улсын эдийн засгийн эргэлт ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой урагшилж, зүй зохистой орон зайд байсаар байна. Эхний 3 улиралд, эдийн засаг өсөх хурд дэлхийн эдийн засгийн гол цогцуудын тэргүүн эгнээнд явж ирлээ гэжээ.
Ли Кэчян: Үйлдвэрчний эвлэл нь нам, ажилтан иргэдтэйгээ харилцах гүүр, төв болсны хувьд, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээр төв болгосон байр суурийг туйлбартай хамгаалж, намын төв хорооны нэр хүнд, төвлөрсөн нэгдмэл удирдлагын тогтолцоог хамгаалж, Хятадын онцлогтой социализмын тугийг өндөрт өргөн, хөгжлийн чухал талд идэвхтэй үйлчилж, ажилтан, ард иргэдэд үнэнчээр үйлчлэн, эвсэг зохицонгуй, тогтвортой хөдөлмөрийн харилцаа тогтооход улам их үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Бүх шатны захиргаа үйлдвэрчний эвлэлийн ажлыг ихээр дэмжих хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
