solongonews
Хоёр талын харилцааны дээд түвшин болон өвөрмөц чанарыг харуулав
2018-01-02 21:27
Хоёр талын харилцааны дээд түвшин болон өвөрмөц чанарыг харуулав

Энэ сарын 2-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Хятад, Орос хоёр орны удирдагч харилцан илгээсэн шинэ оны баярын цахилгаандаа, 2018-2019 оныг Хятад, Оросын орон нутгийн хамтын ажиллагааны солилцооны жилээр тогтоов, сүүлийн жилд хоёр тал үндэсний зэрэглэлийн гол сэдэвт оны ажиллагаа харилцан зохион байгуулж буй сайн уламжлалыг энэ нь үргэлжүүлж, Хятад, Оросын харилцааны дээд түвшин болон өвөрмөц чанарыг харуулснаар, орон нутгууд хамтын ажиллагаа өрнүүлэх идэвх чанарыг идэвхжүүлэхэд тустай байж, хамтын ажиллагааны нөөцийг гүн гүнзгий уудалсан байна гэжээ.

Шинэ он болохын өмнөхөн, Ши Жиньпин дарга хийгээд Путин ерөнхийлөгч харилцан шинэ оны баярын цахилгаан илгээв. Хоёр орны төрийн тэргүүн баярын цахилгаандаа, 2018-2019 онд Хятад, Оросын орон нутгууд хамтын ажиллагаа, солилцооны оны ажиллагаа зохион байгуулах болно гэжээ. 

 

 

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл