solongonews
Шинэ эрин үеийн “Үлгэр жишээ ӨЗО” болохоор хичээх хэрэгтэй
2017-10-21 00:10
Бү Шяолинь: Шинэ эрин үеийн “Үлгэр жишээ ӨЗО” болохоор хичээх хэрэгтэй.

ХКН-ын ХIХ их хуралд оролцож байгаа Өвөр Монголын төлөөлөгчдийн баг 10 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, дарга Ши Жиньпиний ХКН-ын ХIХ их хурлаар хийсэн тайлантай танилцаж ярилцсан байна.

Бү Шяолинь хэлсэн үгэндээ: Тайланд Хятадын түүхэн байр суурийг тодорхойлж, бидний баримтлан хөгжүүлэх Хятадын онцлогтой социализмын итгэл, онолын итгэл, дүрмийн итгэл, соёлын итгэлийг дэлхийд гайхуулсан. Таван жилийн турш манай намын дүр төрх, улсын дүр төрх, иргэдийн дүр төрх, цэрэг армийн дүр төрх, Хятадын үндэсний дүр төрхийг шинээр бүтээсэн байна.
ӨМӨЗО нь Хятад улсад хамгийн эрт байгуулагдсан ӨЗО юм. Иймээс “Үлгэр жишээ ӨЗО” гэж үнэлэгдсээр иржээ. Бид улс төрийн ухамсар, их талын ухамсар, голлох ухамсар, нэгдсэн байх ухамсрыг сайжруулж, ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг хэрэгжүүлж, чинээлэг нийгмээс хүчирхэг болох агуу их түүхэн аян замд “Үлгэр жишээ ӨЗО” болж, улсын тэргүүн эгнээнд орохоор хичээх хэрэгтэй.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл