Бээжин хотноо энэ сарын 22-нд ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын комиссын тамгын газрын дарга Ян Жечи, ОХУ-ын Аюулгүйн хурлын нарийн бичгийн дарга Николай Патрушевтай уулзсан байна.

Ян Жечи:
- Ши Жиньпин дарга, Ерөнхийлөгч В.Путин нарын стратегийн удирдлагаар Хятад, Оросын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа дээд түвшинд амжилттай хөгжиж байна. Шинэ нөхцөлд хоёр тал харилцан дэмжлэгээ эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн олон улсын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагаагаа нягтруулж, тус тусын орны хөгжлийг идэвхжүүлэн бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд улам их хувь нэмэр оруулах ёстой гэсэн байна.
Патрушев:
- ОХУ-ын зүгээс БНХАУ-тай стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг хичээж байна. Хятад улстай хамт хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны харилцааг амжилттай хөгжүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.
