solongonews
Ван Юн Дэлхийн интернэтийн чуулганы Дижитал торгоны замын хөгжлийн форумын нээлтийн ёслолд оролцов
2024-04-17 11:32
Ван Юн Дэлхийн интернэтийн чуулганы Дижитал торгоны замын хөгжлийн форумын нээлтийн ёслолд оролцов.

       Дэлхийн интернэтийн чуулганы Дижитал торгоны замын хөгжлийн форум 04-р сарын 16-нд Шаньши мужийн Ши-Ань хотод нээгдсэн бөгөөд Хятадын УТЗЗ-ийн дэд дарга Ван Юн нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

        Тэрээр“Дарга Ши Жиньпиний бүс ба зам санаачилга мянган жилийн турш зорчиж ирсэн Торгоны замыг дахин амилуулсан гэж хэлж болно.Хятадын засгийн газар дижитал эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдол өгч, дижитал технологийн хөгжил нь бүс ба Зам санаачилгыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхийг дэмжсэн байна. Дэлхийн интернэтийн чуулганы Дижитал торгоны замын хөгжлийн форум "Бүс ба зам" санаачилгыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхэд шинэ эрч хүч оруулж, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ тавцанг бий болгожээ.Хятадын засгийн газар Дижитал торгоны замын бүтээн байгуулалтыг дэмжин, дижитал эдийн засгийн хөгжлийн үр ашгийг хуваалцах, дижитал технологийн шинэчлэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дижитал соёлын солилцоо, харилцан суралцах харилцааг бэхжүүлэн, цахим засаглалын дүрмийн тогтолцоог хамтдаа бий болгож,кибер орон зайн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэв.

      Энэхүү удаагийн форум "Харилцаа холбоо, хамтын хөгжил" сэдвээр дэлхийн 50 шахам улс орон, бүс нутгийн зочдыг татан оролцуулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл