solongonews
Ши Жиньпин дарга Камеруны Ерөнхийлөгч Паул Биятай хэлэлцээр хийлээ
2018-03-23 09:53
Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 22-нд Ардын Их Хурлын ордонд Камеруны Ерөнхийлөгч Паул Биятай хэлэлцээр хийлээ.

Хоёр төрийн тэргүүн хоёр орон гүн зузаан найрамдалтай, хамтын ажиллагааны асах их нөөцтэй давуу талаа бүрэн идэвхжүүлж, хоёр орны харилцааг нэн өндөр түвшинд хүргэхийн санал нэгтэй зөвшөөрлөө.

Ши Жиньпин дарга:

- Ерөнхийлөгч бол Паул Бия бол Африк Тивийн ахмад удирдагч, мөн Хятадын ард түмний хуучин анд нөхөд юм. Таны айлчлал бол энэ онд Африкийн орны төрийн тэргүүний Хятад улсад хийж буй анхны айлчлал болж байгаа бөгөөд Хятадын "Хоёр чуулган"-ы дараа Хятад улсад айлчилж буй анхдагч гадаад орны төрийн тэргүүн болж байна. Камерун бол Хятадын Африк тив дэх уламжлалт найрамдалт орон, хамтын ажиллагааны чухал түнш юм. Дипломат харилцаа тогтоосны 47 жилийн туршид хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцсаар ирсэн бөгөөд бие биенийхээ гол ашиг сонирхол болон анхаарал тавьж байгаа томоохон асуудлаар харилцан ойлголцож, харилцан дэмжсээр ирсэн юм. Хятад, Камеруны найрамдал хоёр ард түмний сэтгэл зүрхэнд гүнзгийрсэн юм. Хятадын тал Камероны талтай хамт хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, цаашид Хятад Камеруны харилцааг стратегийн түвшинд улам хөгжүүлэн, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл