
Синьхуа Агентлагийн мэдээ : 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Макрон харилцан баярын цахилгаан илгээж, “Хятад Францын байгаль орчны он” албан ёсоор эхэлснийг тэмдэглэлээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: экологи хөгжвөл соёл иргэншил хөгжинө, экологи буурвал соёл иргэншил буурна. Хятад Франц хоёр тал хамтран тус арга хэмжээг зохиохын зорилго бол хоёр тал экологийн орчинг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулж, биологийн олон талт чанарыг хамгаалах зэрэг салбарт хамтран ажиллаж, дэлхий дахины байгаль орчны өрсөлдөөн сорилтыг хамтран зохицуулахын төлөө юм гэжээ.
Макрон: Франц Хятад улстай хамтран зүтгэж, дэлхий дахиныг ногоон, бохир хийн ялгарал багатай, хөгжлийн хэлбэрээ өөрчлөх чиглэлээр хөтлөн дагуулахад бэлэн байна гэжээ.
