Дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт 09-р сарын 23-ны үдэд Жэжян мужийн Ханжөү хотын Шизи зочид буудлын Июаньд хүлээн авалт хийж, Ханжөү хотод болсон Азийн 19-р наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад ирсэн олон улсын нэр хүндтэй зочдыг угтан авчээ.
Ханжөүгийн Азийн наадам нь ХКН-ын 20 дугаар их хурал ялалт байгуулсны дараа Хятад улсад зохиогдсон хамгийн том, дээд зэрэглэлийн олон улсын иж бүрэн спортын арга хэмжээ бөгөөд Азийн наадам Хятадад гурав дахь удаа болж байна. Азийн 45 улс орон, бүс нутгийн 12000 гаруй тамирчид энэхүү удаагийн Азийн наадамд оролцлоо. Нээлтийн ёслолд Азийн олон орны удирдагчид, олон улсын спортын байгууллагын тэргүүнүүд болон бусад хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.
Ши Жиньпин дарга гэргий Пэн Лиюань нар "Тунгалаг ус сайхан" хэмээх аварга том байгалийн зургийн өмнө олон улсын зочдыг халуун дотноор угтан авч, нэг нэгээр нь гар барин мэндчилгээ дэвшүүлж, гэрэл зураг татууллаа.
Ши Жиньпин дарга "Энх тайван-хувь заяаны хамтын цогц" нэртэй хөгжмийн аялгуунд Ши Жиньпин дарга сэтгэл хөдөлгөм үг хэлсэн байна. “Өнөөдөр Хятадын билгийн тооллын намрын уур орох өдөр. Ургац хураах, гэр бүлийн нэгдлийг бэлгэдсэн утгатай өдөр Азийн наадмын галыг Хятадад дахин асаасан юм."
Ши Жиньпин дарга Азийн наадмын бэлтгэл ажлыг эргэн харж, Хятад улс энэхүү наадмыг зохион байгуулах үзэл баримтлалыг тайлбарлахдаа: Азийн наадам нь Азийн ард түмний энх тайван, эв нэгдэл, даруу төлөв байдлыг эрхэмлэн дээдэлж байна. Ханжөүгийн Азийн наадмын орчин үеийн үнэ цэнийг Ази болон дэлхий дахинд тайлбарлаж, спортыг хүн төрөлхтний хөгжил дэвшлийг дэмжих хэрэгсэл болгон ашиглах гүн гүнзгий сэтгэлгээг харуулсан гэж онцоллоо.
Спортоор дамжуулан энх тайвныг дэмжинэ
Дэлхийн 2-р дайн дууссаны дараахан мэндэлсэн Азийн наадам амар амгалан байдалд зохион байгуулагдаж, түүнээс хойш цэцэглэн хөгжсөн юм. Азийн наадам олон арван жилийн турш бүс нутгийн энх тайван, тогтвортой орчинд Азийн гайхамшгийг гэрчлэв. Түүнчлэн Хятад улс энх тайван хөгжлийн замд Ази болон дэлхийтэй харилцан уялдаж, харилцан амжилтад хүрэхэд чиглэсэн тууштай алхмуудыг тэмдэглэсэн байна.
Дайллага дээр Хятадын ард түмний хамтын дурсамжийг шингээсэн Бээжингийн Азийн наадмын "Азийн алдар" дуу, Ханжөүгийн Азийн наадмын сэдэвт "Хайр халамжийн дунд хамтдаа байя” дууг эгшиглүүлэв. Энэ нь Хятад улс Азийн орнуудын эв нэгдэл, бие даасан хүч чадал, хамтын ирээдүйг дэмжих анхны хүсэл зоригийг илэрхийлж байна.
Дэлхий дахиныг харахад зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүд хурдацтай явагдаж, Азийн энх тайван хөгжилд олон шинэ сорилт тулгарч байна.
- Уул, усаараа холбогдсон, ард иргэд хоорондоо нягт холбоотой хамтын ирээдүйтэй хувь заяаны хамтын цогц болсны хувьд бид спортоор энх тайвныг дэмжих, хөршүүддээ сайн байж, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулахын төлөө тууштай ажиллах ёстой. Хүйтэн дайны үеийн сэтгэхүй, лагерийн сөргөлдөөнийг эсэргүүцэж, Азийг дэлхийн энх тайвны тогтвортой бүс нутаг болгон байгуулна гэж Ши Жиньпин даргын тууштай тунхаглалд Хятадын ард түмэн болон Азийн бусад орны ард түмэн энх тайван, эх орноо хамтдаа хамгаалах өндөр хүлээлтийг илэрхийлсэн байна.
Кувейтийн угсаа залгамжлах хунтайж Аль-Мишел:
- Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачилга болон дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийг ахиулах дээд зорилгод үндэслэсэн юм. Энэ нь маш чухал бөгөөд Кувейт улс тууштай дэмжиж, идэвхтэй оролцож байна гэж хэллээ.
Спортоор эв нэгдлийг дэмжинэ
Ханжөүгийн Азийн наадамд Азийн бүх орон, бүх бүс нутгаас ирсэн тамирчдын идэвх оролцоо их байсан ба оролцогчдын тоо, арга хэмжээний зохион байгуулалт, ерөнхий цар хүрээ зэрэг нь дээд амжилт тогтоосон юм. Олон улсын болон бүс нутгийн олимпын хороод Азийн наадмыг энэ оны хамгийн чухал үйл явдал гэж үзжээ. Энэ удаад Азийн Олимпын Зөвлөлийн 45 гишүүн бүрэн оролцсон наадам болсон юм .
Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа хэдий ч Азийн ард түмний найрамдалт, эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх эрмэлзэл тасрах аргагүй байдгийг Ханжөүгийн Азийн наадмын их баяр дэлхий дахинд харууллаа.
Нээлтийн өмнөх өдөр Ши Жиньпин дарга хуучин танил, сайн анд ОУОХ-ны ерөнхийлөгч Бахтай уулзав. Бах Хятадын засгийн газар олон улсын олимпын хөдөлгөөнд оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлсэн юм.
Тэрээр:
- Одоогийн байдлаар дэлхий нийт геополитикийн мөргөлдөөн зэрэг янз бүрийн хүндрэлтэй тулгарч байна. Олон улсын олимпын хороо олон талт үзлийг хамгаалж, спортыг улс төржүүлэхийг эсэргүүцнэ. Энэ талаар Хятад улсын зөв байр суурийг өндрөөр үнэлж байна гэж хэллээ.
Камбожийн хаан Нородом Сихамони:
- Хагас жил гаруйн дараа Ши Жиньпин даргатай дахин уулзлаа. Ши Жиньпин даргын хүчтэй удирдлага дор Хятад улс дэлхий дахинд спортын гайхамшигт арга хэмжээг үзүүлж, Азийн гэр бүлийн эв нэгдэл, найрамдлыг зузааруулахад шинэ хувь нэмэр оруулна гэдэгт би итгэлтэй байна гэж хэллээ.
Ши Жиньпин дарга хүлээн авалт дээр хэлсэн үгэндээ:
- Бид спортоор эв нэгдлийг дэмжих түүхэн боломжуудыг ашиглах ёстой. Сорилтуудыг даван туулахын тулд хамтран ажиллаж, "Үргэлж урагшаа" гэсэн Азийн олимпын зөвлөлийн уриаг хэрэгжүүлж, Азийн хамтын хөгжил, нээлттэй байдал, интеграцид хүрэх замыг илүү өргөн болгоно гэж хэллээ.
Спортоор дамжуулан хүртээмжтэй байдлыг дэмжинэ
Хүлээн авалтанд Жэжян мужийн дуу бүжгийн театрын үндэсний найрал хөгжим, Жэжяны симфони найрал хөгжмийн уран бүтээлчид "Цай түүх дуу" зэрэг орон нутгийн онцлогтой Хятад хөгжмийг тоглов. Мөн Камбожийн "Хятадын тухай дурсамж", Сирийн "Мөрөөдлийн цэцэгс", Зүүн Тиморын "Зүүн Тимор таныг угтан авна”, Балбын "Торгон бүжиг", Кувейтийн "Өндөрт мандсан туг", Өмнөд Солонгосын "Хайр", Малайзын "Ээжийн ороолт" зэрэг хөгжмүүдийг хөгжимдөж, эв найрамдалтай зэрэгцэн оршиж, гоо үзэсгэлэн, гоо сайхныг хуваалцдаг Азийн янз бүрийн соёл иргэншлийн зохицсон симфони болж нэгдсэн юм.
Ази бол хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал өлгий нутаг. Азийн соёл нь хүртээмжтэй, бусдын давуу тал дээр тулгуурласан, эрч хүчээр дүүрэн байдаг. Тулааны урлаг, Сепак Такрав, Жиу-Жицу, Кабадди зэрэг Ханжөүгийн Азийн наадамд бүс нутаг, соёлын өөр өөр шинж чанартай төслүүд Азийн соёл иргэншлийн итгэлцэл, хүлээцтэй байдал, нээлттэй байдлыг харуулсан.
- Бид спортын хүлцэнгүй байдлыг дэмжих, соёл иргэншлийн итгэлцлийг нэмэгдүүлэн, солилцоо, харилцан суралцахыг шаардах, Азийн соёл иргэншлийн шинэ алдар нэрийг үргэлжлүүлэн бичихэд ашиглах ёстой гэж дарга Ши Жиньпин спорт, соёл хоёрын гүн уялдаа холбоог онцолсон байна.
Ханжөү бол эрт дээр үеэс хүн төрөлхтөн цэцэглэн хөгжиж, соёл иргэншил ууссан газар бөгөөд Сүн гүрний О Янүшюй "Уул ус нь үзэсгэлэнт, соёл иргэншил нь олон янз" гэж магтан сайшаажээ. Марко Поло ч мөн Ханжөү хотыг "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, тансаг тэнгэрлэг хот" хэмээсэн байдаг. Энэ удаагийн Азийн наадмын үеэр Азийн наадамд оролцсон тамирчид энэхүү түүх, соёлын хотыг олон талаас мэдэрсэн юм. Ханжөү хот бол эртний түүх соёлоос гадна шинэлэг, эрч хүчтэй, экологийн соёл иргэншлийн хотын сэтгэл татам байдлаараа дамжуулан хүмүүс хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлэх болно.
Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ олон улсын зочдод энэхүү Азийн наадмыг зохион байгуулж буй Жэжян мужийг халуун дотноор танилцуулав. Жэжян өөрчлөлт нээлтийг тууштай баримталж, өндөр чанартай хөгжлийг түргэсгэсэн. Хамтын хөгжил цэцэглэлтийн жагсаалын бүс байгуулж байгаа нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн анхдагч орон нутаг юм.
Жэжян мужийн хөгжил нь өнөөдрийн Хятадын ер бусын хөгжлийн түүхийг төлөөлж байна. Ши Жиньпин дарга Жэжян мужид олон жил ажилласан. Ши Жиньпин даргын халамж ивээл дор Жэжян муж "хөгжлийн чиг хандлагыг тэргүүлэх" практикийг урагшлуулан баримталж, Хятад маягийн өөрчлөлт шинэчлэлийн гайхамшигт түүхийг бичиж, Ази болон дэлхий дахинд орчин үеийн Хятад улс ба ирээдүйн Хятад улсыг ажиглах цонх болсон юм.
Ханжөүгийн Азийн наадмын нээлтийн өмнө Ши Жиньпин дарга гурван өдөр хагасын хугацаанд Шихү зочид буудалд шинэ, хуучин найз нөхөдтэйгөө уулзахаар тусгайлан бэлджээ. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс гайхалтай амжилтад хүрсэн тухай олон улсын нэр хүндтэй зочид бахархаж байгаагаа илэрхийлж, Хятад улс Хятадын онцлогтой социализмын замд илүү их амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэж хэлж байсан юм.
- Та бүхнийг Жэжян мужид баяртай, тавтай аялж, Азийн наадмын бамбар дор сайхан дурсамж үлдээхийг хүсэн ерөөе гэсэн Ши Жиньпин даргын чин сэтгэлийн үг олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн байна.
Ургац хураах, гэр бүл нэгдэх энэ цаг мөчид Ши Жиньпин дарга болон олон улсын хүндэт зочид Ханжөүгийн Азийн наадмын нээлтийн ёслолд оролцлоо. “Хятадын онцлогтой, Азийн хэв маягтай” Ханжөүгийн Азийн наадам нь шинэ эриний Хятад улс Ази болон хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө тэмцэн урагшилж буй Хятадын шинэ түүхийг ийнхүү үргэлжлүүлэн бичсэн түүхэн явдал боллоо.
