
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 22-нд Дакар хотноо БНСУ-ын ерөнхийлөгч Маку Саллын хамт Сенегалын бөхийн заалыг хүлээлгэн өгөх ёслолд оролцов.
Ши Жиньпин гэргий Пэн Лиюанийн хамт бөхийн заалд хүрэлцэн очиход Маку Салл гэргийн хамт машины зогсоолоос угтан авав.
Ши Жиньпин, Саллд төслийн "алтан түлхүүр"-ийг гардуулан өгч, дараа нь бөхийн тэмцээнийг сонирхов.
Ши Жиньпин: бөхийн заалын төсөл нь Хятад Сенегалын ард түмний гүн зузаан найрамдлын илэрхийлэл юм. Сенегал нь соёлын уламжлалтай улс, Хятад улс Сенегалын хамт уламжлалт соёлыг хамгаалахаар хичээн ажиллаж, хоёр орны соёлын солилцоо хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна.
Салл: Сенегалын ард түмэн бөхийн спорт нь их сонирхдог, иймээс үндэсний спорт гэгдэг. Хятад улс Сенегалд тусалж, орчин үеийн олон чадавх бүхий заалыг барьж өгсөнд гүн талархал илэрхийлж байна гэв.
Сенегалын бөхийн заал Дакарын дүүрэгт байрлаж, Сенегалын хил дэх Хятадын хамгийн том тусламжийн төсөл бөгөөд Африк дахь анхны орчин үеийн бөхийн спортын заал юм.
