Төв хорооны Гадаад харилцааны ажлын хурал саяхан Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд чухал илтгэл тавьж, намын XVIII их хурлаас хойших Хятадын гадаад харилцааны ажлын гаргасан түүхэн ололт амжилтыг бүх талаар дүгнэн, Хятад улс болон дэлхийн хөгжлийн гол чиг хандлагыг гүнзгий ойлгох, шинэ эриний гадаад харилцааны ажлыг бүх талаар ахиулах зүг чигийг тодорхойлжээ.
БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэлдээ гадаад харилцааны ажил үндэстний сэргэн мандалтад үйлчлэх, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг ахиулахыг чухалчлах хэрэгтэйг онцоллоо. Энэ нь бидний хийж буй ажил бол ард түмний сайн сайхан амьдралын төлөөлөх зорилт, тэмүүллийн төлөө байх ёстой, мөн зорилтоо биелүүлэхэд хаалгаа түгжих бус, бусад орны эрх ашгийг хохироох бус, харин хүн төрөлхтний хамтын цогц байгуулах, харилцан хүндэтгэсний үндсэн дээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрч, хамтдаа хөгжихийг харууллаа" гэжээ.
БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хүй: "Хятад, Оросын харилцааны хөгжил ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний гадаад харилцааны ажлын үзэл санааны удирдлага, хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлагаас улбаатай юм. "Бид дараачийн шатанд үргэлжлүүлэн сайтар ажиллаж, их гүрний харилцааны үлгэр жишиг болсон Хятад, Оросын харилцааг шинэ шатанд гаргахыг тасралтгүй ахиулах болно" гэжээ.
