Тэрээр:
- ХКН-ын ХIХ хурлын шийдвэрийг тууштай баримтлан, Ши Жиньпин даргын үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар удирдлага болгож, өөрчлөлт нээлтээ эрчимжүүлэн Засгийн газрын чиг үүргийн өөрчлөлтийг ахиулж, зах зээлийн хөгжлийг дэмжин, ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлж, тэднийг сайн сайхан амьдруулахын төлөө хичээн ажиллах хэрэгтэй гэж хэллээ.
Ерөнхий сайд Ли Кэчян цааш үргэлжлүүлэн:
- Өнгөрсөн хэдэн жил чөлөөт худалдааны туршилтын бүс Хятадын Засгийн газрын “Эрхээ цомхтгож, зохицуулалтаа болон үйлчилгээгээ сайжруулах” өөрчлөлтийг ашиглан эрчимтэй хөгжин, үр ашигтай ажиллаж байна. Дараагийн шатанд бүх чөлөөт хуралдааны бүсүүд ХКН-ын ХIХ хурлын үзэл баримтлал, төлөвлөлтийн дагуу ажиллаж, орчин үеийн эдийн засгийн системийг байгуулан, хөгжлийн өндөр шаардлагыг биелүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй гэсэн байна.
