solongonews
БНХАУ · Хөхтал монгол морины соёлын долоо хоногийн нээлт боллоо
2018-08-27 20:10
БНХАУ · Хөхтал Монгол морины соёлын долоо хоног арга хэмжээний нээлт өнөөдөр буюу 08-р сарын 27-ны өдөр Өвөр Монголын Үндэстний цөөнхийн соёл спортын төвд боллоо. Тус үйл ажиллагаа нь 08-р сарын 27-ны өдрөөс 09-р сарын 02-ны өдрийг хүртэл 7 өдрийн хугацаатай үргэлжлэх юм.


Нээлтийн ёслол, соёлын долоо хоног урлагийн тоглолт, Шар айраг хүнсний наадам, Морины ур чадвар уралдаан морин үзүүлбэр, морины соёлын үзэсгэлэн зэрэг 6 агуулгаар соёлын долоо хоног зохион байгуулагдах аж.

Нээлтийн ёслолын үеэр 1000 хүний талбайн бүжгийн тоглолт, 200 морины ёслол, 1000 хүний морин хуурын аяар хүрэлцэн ирсэн зочдод бэлэг барьсан байна. 

Өвөр Монголын давуу талыг харуулж, тал нутгийн аялал жуулчлалын шинэ аж үйлдвэрийг бүтээн, монгол адууны соёл түүхийг бүрэн гүйцэд сурталчилж, адуун соёлын аж үйлдвэрийн хөгжлийг ахиулахад тус арга хэмжээний зорилго оршиж байна.

Хөххотыг “Олон улсын адуун нутаг” болгохоор ажиллаж байгаа бөгөөд ирэх жил улс орны хэмжээнд тэрчлэн Азид хамгийн том, хамгийн алдартай морин соёлын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллах үеэрээ монгол морины хүчээр ажиллах хэрэгтэй гэж дурдсан юм. Ши Жиньпин даргын дурдсан “Монгол морь”-ны чадал зааврын дагуу Өвөр Монгол морины нуруун дээрх үндэстний давуу талаа бүрэн харуулж, морин соёл морин үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс ӨМӨЗО-ы Намын хорооны суртал ухуулгын газар болон Хөххотын Хотын намын хороо, Хотын засгийн газраас энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа юм.

Зохиогч: Х.АРВИНТАЛ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл