ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өнөөдөр Камбожийн Ардын Намын дарга Хун Сенд баярын цахилгаан илгээж, Камбожийн Ардын нам 7 дахь удаагийн үндэсний сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэв.
Ши Жиньпин дарга:
"Ноён Хун Сен тэргүүтэй Камбожийн хаант улсын Засгийн газрын зөв удирдлага дор, Камбож улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, ард түмний амьжиргааг дээшлүүлж, олон улс болон бүс нутгийн нөлөө, байр сууриа дээшлүүлсээр буйд бид баяртай байна. Камбож улс өөрийн нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнаж буйг Хятад улс үргэлж дэмжиж ирсэн бөгөөд Хун Сен даргын хүчтэй удирдлага дор Камбожийн Ардын нам үндэсний хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг биелүүлэхэд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Би Хун Сен даргатай хамтран, хоёр орны харилцааны улс төрийн удирдлагыг бэхжүүлж, намууд болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, өндөр түвшний, шинэ эрин үеийн Хятад, Камбожийн хувь заяаны нэгдмэл цогц байгуулж, хоёр орон, хоёр ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхэд бэлэн байна" гэж бичжээ.
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян мөн өдөр Хун Сенд баярын цахилгаан илгээсэн байна.
