2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн Хятадын үндэсний ордны өдөрлөгийн арга хэмжээ 06-нд Бээжинд болсон юм. Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн зохион байгуулах комиссын дарга Хү Чүньхуа арга хэмжээнд оролцож үг хэлсэн байна.
Хү Чүньхуа: Ши Жиньпин дарга Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн нээлтэд үг хэлж, дэлхийн экологийн соёл иргэншлийг хамтран бүтээн байгуулж, сайн сайхан гэр орноо хамтдаа цогцлон байгуулах Хятад улсын шийдвэр зоригийг тодорхойлж, бүх улс орон экологийн соёл иргэншлийн үндэс суурийг хамтдаа цогцолж, ногоон хөгжлийн замаар замнах санаачилга дэвшүүлсэн юм. Хятадын тал дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, “Бүс ба зам” бүтээн байгууллыг хамтдаа ахиулан, ногоон хөгжлийн аж үйлдвэрийн суурийг тавьж, нүүрстөрөгчийн давхар исэл бага ялгаруулах үйлдвэрлэл, амьдралын арга хэвшлийг санаачлан, байгаль орчны засаглалд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүн байгаль зохицон оршихыг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Хү Чүньхуа: Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг A зэрэглэлийн, хамгийн өргөн цар хүрээтэй цэцэрлэгжүүлэлтийн яармаг бөгөөд үзэсгэлэнд оролцогчдын тоо хамгийн олон, Хятад болон дэлхийн олон орны экологийн соёл иргэншлийн харилцан ойлголцлыг бэхжүүлж, хамтдаа хөгжих чухал боломж нээсэн юм. Нэг сар гаруйн хугацаанд тус яармагийн арга хэмжээ амжилттай өрнөж, гадаад дотоодын жуулчдад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн байна. Талуудын хүчин чармайлтаар Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг цаг үеийн онцлогтой Хятадын онцлогийг харуулсан, дэлхийн тэргүүний үзэсгэлэн болно гэдэгт итгэлтэй байна.
