solongonews
Хань Жэн Камбожийн хаан Сихамони, хатан эх Монинеат нартай уулзав
2024-03-22 10:16
Хань Жэн Камбожийн хаан Сихамони, хатан эх Монинеат нартай уулзав.

     Хятадын дэд дарга Хань Жэн 03-р сарын 21-нд Бээжин хотноо Камбожийн хаан Сихамони, хатан эх Монинеат нартай уулзжээ.

        Хань Жэн:

        -Хятад, Камбож хоёр сайн хөрш, сайн найз нөхөд, сайн түншүүд.Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд хоёр орны харилцаа ээдрээнтэй олон улсын нөхцөл байдалд ч өөрчлөгдсөнгүй байж,цаашид том, жижиг улс орнуудын эрх тэгш хандах, ялалт байгуулах хамтын ажиллагааны загвар болсон юм.Дарга Ши Жиньпин, Камбожийн удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад,Камбожийн хувь заяаны хамтын цогцыг өндөр чанартай, өндөр түвшин, өндөр стандарт байгуулах бүхий шинэ эрин үед орсон байжээ. Хятад улс Камбож улстай хамтран хоёр орны удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж,Хятад,Камбожийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагаанд шинэ ахиц дэвшил гаргах, хоёр ард түмэнд илүү их ач тусыг авчрахад бэлэн байна.

       Хаан Сихамони:

     -Камбожид урт хугацаанд тусалсан Хятад улсад талархал илэрхийлж байна. Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхий дахины цуврал санаачилгуудыг өндрөөр үнэлж, Камбож улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятадтай хамтран Камбож Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Камбож, Хятадын уламжлалт найрамдал нөхөрлөлийг үеэс үед дамжуулахад бэлэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл