solongonews
”Ши Жиньпин: Хятадын засаглал” англи хувилбарыг сурталчлах хурал болов
2023-11-24 10:51
”Ши Жиньпин: Хятадын засаглал” номын дөрөв дэх ботийн англи хувилбарыг сурталчлах хурал Балбад болов.

        "Ши Жиньпин: Хятадын засаглал" номын дөрөв дэх ботийн англи хувилбарыг сурталчлах хурал 23-ны өдөр Балбын нийслэл Катманду хотод болов. Балбын ерөнхий сайд асан Жаланат Ханал сурталчлах хуралд оролцов.

        Канал хэлсэн үгэндээ "Ши Жиньпин: Хятадын засаглал" номноос "Хятадад социализмыг өндөр шинэлэг, бүтээлч байдлаар байгуулах алсын хараа"-ыг уншсан гэжээ.

        Уншигчид Хятадын хурдацтай хөгжлийн хариултыг "Ши Жиньпин: Хятадын засаглал"-аас олох боломжтой юм.

        Хятадаас Балбад суугаа Элчин сайд Чэн Сүн хэлсэн үгэндээ:

        - "Ши Жиньпин: Хятадын засаглал" номын дөрөв дэх ботийн англи хувилбар Балбад гарсанаар Балбын нийгмийн бүх давхаргын хүмүүст Хятадын Коммунист Нам яагаад амжилтад хүрч болох тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд тусалж, Хятадын замнал, Хятадын засаглал, Хятадын зарчмын талаарх бидний ойлголтыг гүнзгийрүүлэн, Хятад, Балби хоёр орны мөнхийн найрамдлын стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжил цэцэглэлтийн шинэ өндөрлөгт үргэлжлүүлэхэд туслах болно.

        Сурталчилгааны бага хурлыг Гадаад хэлний хэвлэлийн газар болон Хятадын олон улсын номын худалдааны групп компани зохион байгуулав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл