ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин болон Их Британийн Консерватив намын удирдагч, засгийн газрын ерөнхий сайд Тереза Май харилцан баярын захидал илгээсэн байна.
Ши Жиньпин: Хятад Их Британийн улс төрийн намын яриа хэлцэл өрнүүлсэн 10 жилийн турш, хоёр орны улс төрийн нам, улс төрчдийн хамтаар сонирхож буй өргөн хүрээний асуудлаар яриа хэлцэл хийж, хоёр орны харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэн, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахын тулд нааштай үүрэг гүйцэтгэж, хоёр орны солилцооны механизмын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хэмээн онцолжээ.
Тереза Май: энэ он бол Их Британи Хятадын харилцааны чухал нэг жил, хоёр орны харилцаа“Алтан цаг үе” байнга гүнзгийрч, 21-р зуунд чиглэсэн дэлхийн бүх талын стратегийн түншлэлийн харилцаа шинэ эрч хүч сэлбэж, хоёр орны харилцааг цаашид гүнзгийрүүлэх нь хоёр талд бодит ач холбогдолтой юм гэж онцолжээ.
