Хятадын улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 04-нд Ариф Алвид цахилгаан явуулж, Пакистаны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Пакистан бол элгэ зүрхээрээ холбоотой, зовлон жаргалаа хуваалцсан сайн хөрш, сайн анд, сайн ахан дүүс байж, хоёр орны найрамдал олон улсын салхин борооны сорилтыг туулж, чулуу мэт бат бөх харилцаатай байж, харилцаа холбоо тасралтгүй хөгжиж ирсэн юм. Миний бие 2015 онд Пакистанд айлчлах үед хоёр талын харилцааг 24 цагийн турш нэн нягт стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болгон өөрчлөхөөр хоёр орон шийдсэн юм. Ойрын жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт ахицтай байж, хоёр орон, хоёр орны иргэдэд үр өгөөжөө хүргээд зогсохгүй бүс нутгийн энх тайван, хөгжилд идэвхтэй хувь нэмэр үзүүлсэн юм гэжээ.
