solongonews
Жан Юшя Лаос, Монголын зочидтой тус тус хэлэлцээ хийв
2023-10-30 15:34
Жан Юшя Лаос, Монголын зочидтой тус тус хэлэлцээ хийв

   Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юшя 10-р сарын 28-нд  Бээжинд Шяншаний 10-р чуулга уулзалтад оролцохоор ирсэн Лаосын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Чаняара Чамсамуан, Монголын Батлан хамгаалахын сайд  Г.Сайханбаяр нартай Ба И ордонд хэлэлцээ хийв.

Г.Сайханбаяртай уулзах үеэр Жан Юшя хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон найрсаг хөршүүд бөгөөд хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага дор хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчтэй сайн хөгжиж байна. Ирэх онд Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 30 жилийн ой тохиох тул хоёр тал энэ боломжийг ашиглан стратегийн харилцаагаа бэхжүүлж, шинэ эриний Хятад Монголын харилцааны тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг тууштай дэмжинэ гэдэгт найдаж байна. Хятадын арми Монголын армитай хамтаар өндөр, дээд зиндааны солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг хамтран хэрэгжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд хамтдаа эерэг хүчин сэлбэхэд бэлэн байна.

Г.Сайханбаяр Бээжингийн Шяншаний чуулга уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, Монгол Улс "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг тууштай дэмжиж, Хятад улстай бодит хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орон болон хоёр улсын армийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mn.china-embassy.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл